Wednesday, April 12, 2006

Тэдний үе дуусаасай

Монгол оронд маань ойрын өдрүүдэд юу болоод байнаа. Би гадуур болж буй мэдээ мэдээллээс хоцроод байх шиг. Нэг мэдэхэд бөөн цуглаан үймээн болох юм. Хэн яах гээд юу болоод байнаа. Тэд бол иргэний хөдөлгөөнийхөн бололтой. Би уул нь тэдний юу хийж, ямар зүйл хэлж байгааг алхам дутамдаа анхаарч байдагсан. Гэвч ойрын өдрүүдэд чадсангүй. Тэдний зорилго юу вэ?. Миний ойлгосноор эцсийн эцэст сайхан амьдралын төлөө л юм даа. Ингэхийн тулд мэдээж янз бүрийн хүчин зүйл хамаарах байх. Уржигдарын цуглааныг орой гэртээ хариад ТВ- ээр үзлээ. Би ТВ- ийн мэдээ мэдээлэл үзэх дуртай. Тэгтэл бөөн юм болжээ. Монгол орны төрийн тэргүүн болоод Засгийн газар, УИХ гээд төрийн өндөрлөгүүдийг огцорохыг шахан шаардажээ. Тэдний хийж буй үйлдэл надад таалагдаж байна. Үнэхээр төрийн өндөрлөгт байгаа тэдгээр эрх тарахтнууд нэг л бишээ. Ард түмэн худлаа хэлээгүй гэдэгт Би итгэх боллоо. Тэднийг бүгдийг огцоруулж шинэ үе гарч иртэл Хээл хахуул, Авилгал, Нийгмийн үймээн, Цуглаан тасрахгүй гэж бодож байна. Ардчилал бий болж буй он жилүүдэд гарч ирсэн эдгээр хүмүүсийн үе бушуухан дуусайсай. Бидний цоо шинэ үеийн залуучуудыг битгий мунхруулж өөрсдийнхөө гар хөл бүү болгоосой. Бидний цоо шинэ сэтгэлгээтэй залуучууд гарч ирсэнээр нийгэм эрүүжих болно гэдэгт итгэж байна.

3 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Гүнчээ би чамтай санал нэг байна. Шинэ үеийнхэн л шинэ монголыг бүтээнэ. Манай ялзарсан улс төрчдийн ертөнцийг үзэх үзэл, үнэлгээ дэндүү ялзарсан болоод л нийгэмд бусармаг бүхэн нүүрлэж, энгийн хүмүүс байнгын бухимдалд байх боллоо.

Gobi said...

Уншаад сэтгэл хөдлөлөө. Чингис хаан нэгэн тийшээ алс аян дайнд мордохын өмнө ард үлдэх ард олныхоо үнэн сэтгэлд санаа зовж түүнийгээ шалгах зорилгоор хөдөө мөнгөн чөдөр хаяад түүнийг ажигласан түүх байдаг.

Шинэ үе маань Гүнчээ шиг байхад тэдний үе аяндаа дуусах өдөр ирнэ. Тэд зөв ухамсартай хүнийг мунхруулж чадахгүй. Шудрага халаа гарч ирэхэд тэд унанаа. Харин тэдний мунхруулгаас нийтийш хамгаалахын төлөө оюунлаг давхаргын залуус маань зөв ухаарал иргэншлийг хүн олны ухамсарт хүргэцгээе. Энэ талаар залуу үе юм хийж байгааг хараад баярладаг. Жишээлбэл: Доорх мэдээллийн хуудсыг гарган 15000 хувь хэвлэн хөдөө орон нутагт болон ард олонд тараажээ. Ийм байдлаар тэдний мунхруулгаас шинэ залуу үе улс орныг хамгаалья.
http://gegee.net/index.php?option=com_content&task=view&id=37&Itemid=1

Үүнд мэдээж хугацаа тэвчээр, шудрага зан, зөв ухамсар шаардагдана.

Гэхдээ Гүнчээгийн бичлэгийг уншаад сэтгэл хөдлөж бага ч гэсэн тайвширч байна.

Галаа said...

Гүнчээ маш зөв юм бичжээ. Үнэхээр тэдний үе дуусвал шинэ цаг ирэх ч юм билүү. Одоо нийгэм улам л бухимдлын байдалтай болоод байна даа.