Sunday, January 07, 2007

Зам

Зам гэдэг үг маань маш олон утгатай байх. Энэ замыг машин явдаг зам гэж бүү эндүүрээрэй. Энэ бол амьдралын зам шүү. Хүн бүр өөр өөрийн гэсэн замтай байдаг байх. Миний бодож сэтгэж байгаа амьдралдаа баримталдаг зарчим бүхэн ямар нэгэн замаар явдаг байхаа. Надад олон зам байгаа юм шиг. Энэ замын алингаар нь явахаа төдийлөн сайн мэдэхгүй л юм. Ямар замаар яваад хаана хэрхэн яаж хүрэх, мөн төрлөөс нь хамааруулан юугаар явахаа харгалзан үзэж замаа сонгох байхдаа. Хамгийн шулуун замаар Салхи татуулан давхих юмсан.